Эрүүлийг эрхэмлэн эрүүл мэндээ хамгаалцгаая.
Эрүүлжицгээе+
Эйч плас Янгжи эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан 350 өвчтөний ортой, Сөүл хотын Гван-Аг дүүрэгт байрлах нэгдсэн эмнэлэг юм.
Манай эмнэлэг нь 1976оноос эхлэн 40жилийн турш ойролцоох орон нутгийн эрүүл мэндийг сахин хамгаалж, эмчилгээг хариуцан ажиллангаа тогтвортой хөгжилийг хичээнгүйлэн эрэлхийлж өнөөг хүрлээ.
Эйч плас ( ‘H+’ = ‘H Plus’ ) Янгжи эмнэлгийн ‘ H ’ нь Hope-Хүсэл найдвар, Humanity-Хүмүүнлэг хүн төрөлхтөн, Healing-Илааршил эдгээлт гэсэн утгаар “Өвчтөн үйлчлүүлэгчидийнхээ хамтаар нэгэн насны итгэл найдварыг хуваалцан, хүн төрөлхтөний оршин тогтнохуйн дотно сэтгэлээр илааршил эдгэрэлтийг түгээх ” гэсэн утгатай бөгөөд , ‘ Plus ’ нь “Илүү ихийг, хамтийн хүчээр, хамгийн сайн руу тэмүүлнэ ” гэсэн утга учрыг илтгэнэ.
Эйч плас Янгжи эмнэлгийг зорин ирсэн бүх хүмүүнд сэтгэл ханамжийг мэдрүүлэхээр хамгийн шилдэг мэргэжилтэнүүд, өндөр түвшиний эмнэлгийн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллахаа амлаж байна.
Бид өөрийн салбартаа үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг хүлээж чадсан, эрүүл нийгэмд чиглүүлсэн тэргүүлэх чиглэлийн эмнэлэг болохын тулд эцэс төгсгөлгүй хичээнгүйлэн ажиллах болно.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Эмнэлгийн УЗ-ийн дарга | Ким Чол Сү, Эмнэлгийн дарга, Ким Санг Ил |
---|---|
Байрлал | Сөүл хот Гван-Аг дүүрэг Нам-Бү-Сүн-Хуан өргөн чөлөө 1636 |
Хэмжээ, багтаамж | Талбай 6.800м2 / 350 өвчтөний ор |
Эмчилгээний голлох төв | Хоол боловсруулах эрхтэний төв, Эрүүл мэндийг дэмжих төв, Умайн булчингийн хавдрын төв, Хавдрын нэгдсэн эмчилгээний төв, Сээр нуруу, үе мөчний төв |