Нэг цэгийн оношилгооноос эмчилгээ хүртэл!
Хавдрын нэгдсэн төв нь 10гаруй багийн бүрэлдэхүүнээр өндөр түвшинд бэлтгэгдсэн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байсан чадварлаг мэргэжлийн эмч болон мэргэжилтэнүүд хавдрын үзлэг эмчилгээг хариуцан ажилладаг.
Хавдрын оношилгооноос эхлээд төгс эмчилгээ хүртэл, олон тасгуудын хамтарсан зөвлөгөө үзлэгийн дүгнэлтээр өвчтөний онцлогт тохирсон хавдрын үзлэг эмчилгээг гүйцэтгэдэг.
Хавдрын нэгдсэн төв нь хамгийн сүүлийн үеийн хувийн тохиргоот химийн эмчилгээ, хамгийн бага зүсэлтэт ажилбар болон мэс засал, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх эмчилгээ, хавдрын дараах нөхөн сэргээх хөтөлбөр, өвдөлт зовиурыг багасгах болон хавдрын сүүлийн шатны өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээг хийж байна.
Хавдрын нэгдсэн төв нь цус болон хавдрын эмчилгээний дотрын тасаг, мэс заслын тасаг, эрхтэн систем бүрийн нарийн мэргэшсэн дотрын тасаг, дүрс оношилгооны тасаг, сэтгэцийн эрүүл мэндийн тасаг, интервеншион радиологийн төв, эмгэг судлал, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, хоол тэжээлийн баг, эм зүйн баг болон халдвар судлалын дотрын тасгийн мэргэжилтэнүүдээс бүрдэж байна.
Хоол боловсруулах эрхтний хорт хавдар, ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдар, Бамбай булчирхайн хорт хавдар, хөхний хорт хавдар, лимфома, цусны цагаан бөөмийн хавдар, Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хавдар, уушигны хавдар зэрэг олон төрлийн хортой хоргүй хавдар болон , цусны эмгэгийг үзэж оношлон эмчилж байна.