Сээр нуруу, үе мөчний төв нь багахан хатгалттай бага соривт мэс засал, бага зүсэлттэй хиймэл үе мөчний хагалгаа, үе мөчний дуран, биеийн гаднаас долгионоор эмчлэх (ESWT) эмчилгээ зэргийг гүйцэтгэж байгаа бөгөөд, сүүлийн үеийн эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оношилгооны дагуу эмчилгээний тохирох арга ажилбарыг санал болгон шилдэг үр дүнг үзүүлэх, хурдан шуурхай өвдөлт зовиургүй эмчилгээний төлөө бүх хүч чадалаа дайчлан ажиллаж байна.
Мэдрэлийн мэс заслын тасаг
Хүзүү , нурууны диск (нугалам хоорондын мөгөөрслөг эдийн гэмтэл), нурууны муруйлт , нурууны сувгийн нарийсал, жижиг зүсэлт бүхий нарийн мэдрэмжит дурангийн сээр нурууны хагалгаа , нурууны дискийн лазерийн мэс засал(өдөртөө эмнэлгээс гарч болно.), нуруунд үүссэн гэмтэл/хугарал, толгой хүзүүний бэртэл, нурууны хавдар, тархины цус алдалт болон тархи гэмтлийн эмчилгээ.
Гэмтэл , согог заслын тасаг
Үе мөчний үрэвсэл, хиймэл үе мөч болон үе мөчний дурангийн хагалгаа, үе мөчний оношилгоо эмчилгээ, мултрал, шөрмөсний гэмтэл, төрөл бүрийн гэмтэл болон яс булчингийн системийн өвчин.
Анестезиологи (мэдээ алдуулалт), өвчин намдаалтын тасаг
Энгийн мэдээ алдуулалт, хэсгийн мэдээ алдуулалт, судасны мэдээ алдуулалт, өвчин намдаалтын эмчилгээ
Нөхөн сэргээх эмчилгээний тасаг
Хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ