Бодит хугацааны 3 хэмжээст геометрийн дүрслэл бүхий өндөр нарийвчлалт сүүлийн үеийн судас ажиглалтын нарийвчлалт төхөөрөмж
Хүний биеийн доторх бүх судасны нарийвчилсан дүрслэл, шуурхай оношлогоо
Германы “Siemens” компанийн сүүлийн үеийн ангиограф нь өмнөх төхөөрөмжтэй харьцуулахад илт давуугаар сайжруулсан гайхалтай өндөр нарийвчлалаар судасны 3 хэмжээст зураг авах аргачлал бүхий төхөөрөмж юм.
Илүү тодорхой!
Илүү хурдан, аюулгүй !
Ганцхан удаагийн шинжилгээгээр бүтэн биеийн хавдарын анхан шатны оношлогоог дүгнэх боломжтой
Пилипс PET-CT нь хавдар зэрэг өвчлөлийн морфологийн дүрслэл (CT) болон функциональ дүрслэл (PET)-ийг нэг дор нэгтгэн гэмтлийн тодорхой байрлал болон функциональ дүрслэлийг хамтад нь илрүүлэх боломжтой дотоод дахь хамгийн шилдэг үзүүлэлт бүхий сүүлийн үеийн хавдрын оношлогооны тоног төхөөрөмж юм.
MRI / Сүүлийн үеийн шилдэг дээд зэрэглэлийн дэвшилтэт MRI
Нарийвчилалт дүрс оношилгоо, 20% илүү хурдан боловсруулах нарийвчилалт дүрс оношилгооны хамгийн шилдэг тав тухтай шинжилгээ
Бүтэн биеийн зураг авах боломжтой Герман улсын сүүлийн үеийн загварын Siemens MAGNETOM MRI нь нарийвчилсан дүрст мэдээлэл болон тодорхой оношлогоог дүгнэх боломж олгодог. Шинжилгээний хэсэг нь тархи мэдрэлийн эрхтэн систем, сээр нурууны өвчин, яс-булчингийн системийн өвчин, толгой хүзүүний хэсэг болон цээж хэвлийн хэсэг, аарцаг зэрэг бүтэн биеийг хамрах боломжтой.
Хамгийн шилдэг чанар бүхий дижитал дүрслэлээр хангана
Олон төрлийн өвчний үнэн зөв, үр дүн бүхий оношлогоо
Тархины цусан хангамжийн SPECT_ тархины шигдээс, Моямоя өвчин зэрэг тархины судасны эмгэг бусад мэдрэл, сэтгэцийн эмгэг.
Зүрхний булчингийн перфузи SPECT_ зүрхний бах, зүрхний булчингийн шигдээс , хагалгааны эрсдэлт байдлын үнэлгээ.
Бусад SPECT _ өвдөгний өвдөлт зовиур, хөхний толгой, гидронефроз, бамбай булчирхайн хавдар.